Дуучин Ука иргэдээс иx xэмжээний мөнгө зaлилcaн уу?


Дуучин Д.Уламбаяр буюу Ука 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт анхны томоохон шоу тоглолтоо хийхээр товлоод байсан билээ. Тэрбээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор “DO IT” бие даасан тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж буй тухай мэдэгдэл гаргаж байсан.

Уг мэдэгдэлд дэлхий нийтийг цочроосон Covid-19 цар тахал дотоодод алдагдаж хүн амын дунд халдварын тохиолдол бүртгэгдэж, улс орон даяар олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.

Үүний улмаас дуучин Укагийн “Do it” тоглолт хойшлохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа мэдэгдсэн. Дуучин Ука болон тоглолтын зохион байгуулалтын баг “Do it” тоглолтын бэлтгэл ажлыг 100 хувь хангаад байсан билээ. Тун удалгүй бид тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгтээ итгэлтэй байна.

Таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх болохыг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрд мэдэгдэл хийх болно. Үргэлж хамтдаа байдаг үнэнч үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа” гэж байсан.

Тэгвэл 2 жилийн хугацаанд нэг ч удаа тоглолтын талаар дурсаагүй Ука 6 сарын 10, 11 өдрүүдэд нөхөж тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр өмнөх тасалбар хүчинтэй хэвээр байгааг сануулжээ.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

Leave a Reply

Your email address will not be published.