Ээж нь гээд нэг иx caйxaн aaштaй эгч, гэтэл шaл coгтyy бaйcныг нь yдaxгүй мэдcэн өөp бac нэг coгтyy зaлyy бocч иpэx ч үгүй opoн дээpээ xэвтээд бaйxaap нь…

Уyлын opoй pyy мaцcaap бaйгaaд нaвcaйcaн мyy гэpтэй энэ aйлыг oлж opcoн. Дaxиaд л нүд xaльтиpмaap aймшигтaй төpx … нялx бaлчиp 5 xүүxэд … шиpэлдcэн үc, xүйтэн гэp, xөглөpcөн xoocoн бoxиp opчин … xүүxдүүд нь бүгдээpээ яacaн ч xөөpxөн xэвлүүxэн юм, өгcөн жaaxaн бэлэг, xyвцcыг минь xямгaдaж дaлд xийгээд л, дyy дyyлж шүлэг yншaaд л. Ээж нь гээд нэг иx caйxaн aaштaй эгч, гэтэл шaл coгтyy бaйcныг нь yдaxгүй мэдcэн, өөp бac нэг coгтyy зaлyy бocч иpэx ч үгүй opoн дээpээ xэвтээд бaйxaap нь xэн юм бoл гэcэн өрхийн тэргүүн бололтой.

Босохгүй үг ч дуугарахгүй үд өнгөрч байхад хоол хэдэн хүүхдээ өрөвдөлгүй дулаан хөнжилдөө хэвтэж байгаа эцэг хүн бас байдаг гэдгийг хараад зүрх эмтэрч цаашдаа яана даа гэх бодлоор дүүрнэ. Маш олон хүүхэд архины цаана өлсгөлөн даарч зүдэрч яваа. Хүслээр минь болдог бол бүгдийн аваад өсгөх сөн. Гэхдээ тэд маш хэрсүү болж өсдөг гэдгийг би хоёр нүдээрээ харсан. Хоолтой хоолгүй хүйтэн шөнүүд тэднийг ийм болгодог байх. Гэхдээ тэр зангаа ихэнх нь буруу зүйлд ашигладаг. Тэгээд л дараагийн архичид бэлтгэгддэг. Яана даа миний жижигхэн Монгол…

Болсон явдал: ЭЭЖИЙГ СОГТУУ АХ НАРТАЙ ШАЛДАН ХЭВТЭЖ БАЙХЫГ ХАРААД ОЙ ГУТАЖ ШУУД Л ДҮҮГЭЭ ДАГУУЛААД…

Аавыг өнгөрснөөс хойш ээж архинд орж дүү бид хоёрыг тоохоо больсон. Хэдэн найзууд нь гэж бөөн архичин хүүхнүүд байнга л манайд ирж архи ууна.

Нэг өдөр дүү бид хоёрыг хичээлдээ явсан хооронд гэрээр дүүрэн согтуу хүүхнүүд энд тэнд тасраад уначихсан ээж хамаг хувцсаа тайлчихсан баас шээсэндээ хутгалдчихсан хэвтэж байсан. Хараад бөөлжис хүрсэн.

Охин дүүгээ гаргачхаад гэр орноо янзалж ээжийгээ баас шээснээс нь салгаж хаячхаад хичээлээ орхиод дүүгээ дагуулаад Вокзал орж шууд л эмээ өвөө дээрээ очсон. Манай эмээ өвөө хоёрынх Батсүмбэрт байдаг байсан.

Цөөхөн хэдэн малтай тэнд л жаргадаг байсан. Ээж өдөр шөнөгүй архи уугаад хэвтэж байдаг болсон. Бид хоёр зөндөө олон хоног хоол идээгүй. Сургуулийнхаа өдрийн цай ууж заримдаа найзуудынхаа гэрт очиж жоохон юм олж иддэг байсан.

Тэр үед дөнгөж долдугаар ангийн хүүхэд байсан ч ээжийгээ энд нүүлгээд аваад ирвэл архинаас холдох юм шиг санагдаад ээжийг энд аваад ирье тэр хэдэн архичин найзуудаас нь холдуулъя гэж эмээ өвөөдөө хэлж авчирсан ч болсон ч архиа уух гээд тогтож өгөхгүй нууцаар яваад л өгдөг байсан.

Эмээ өвөө хоёр бид хоёрыг Партизаны сургуульд өгсөн ч ээждээ санаа зовж амралтаараа байнга очно. Тэгэх бүрт гэрээр дүүрэн тасарчихсан хүүхэн заримдаа архичин ах нартай тасарчихсан хэвтэж байна.

Тэр үед хараад ой гутам байдаг ч ээж минь гэж бодохоор өр өвддөг. Ийм байдалтай бүтэн хоёр жил өнгөрсөн. Тэгсэн ээж маань нөгөө хэдэн архичдын хэнээс нь жирэмсэн болсон юм бүү мэд тогоон чинээ гэдэстэй амьтан уйлсаар ирж билээ.

Хамгийн бага дүүг төрүүлээд тэрийгээ аавын сүнс гэж их л хайрлаж тэрнээс хойш нэг ч архи уугаагүй. Манайх гэдэг айл архичдын эгнээнээс малчин болж амьдрал маань илүү жаргалтай болсон…..

Leave a Reply

Your email address will not be published.