Чамд миний нөхрөөс өөр эр олдсонгүй юу бyзap хүүхэн минь чи саяхан миний ахтай…

Дэнжийн мянгын эцэс гайхан байрны буудал дээр бараг л нүцгэн шах уу нэг эгчийг гартаа чулуу барьчихсан эгч хөөж байхыг хараад яасан болоод ингэж яваа юм бол гэж гайхаж хэсэг харж зогссон юм. Хүний мууд дурласанд уучлаарай ххэ. Тэнд надаас өөр олон хүн бас хараад зогсож байсан. Нөгөө нүцгэн эгч баригдаж хэд сайн үсдүүлж нүүрэн дундуураа дэлсүүлж байлаа. Хэн ч тэр хоёрыг очиж боль гэж хэлээгүй. Учир нь тэр зодуулж байгаа эмэгтэй нь сайн найз нь бололтой. Гэрт нь нөхөртэй нь хамт заваарч байхад нь гардаж аваад хөөж явсан нь тэр юм байна лээ. Чи арайч дээ балиар хүүхэн минь чамд миний нөхрөөс өөр эр олдсонгүй юу чи саяхан л миний ахтай сууна гээд бөөр бөгсөө нийлүүлчихсэн явж байсан биз дээ. Чам шиг найз байдаг юм уу чи миний амьдралаар тоглож болно гэж бодсон уу гээд л тэр хавиар нэг орилж чарлаж байхад эмэгтэйчүүд муу хогыг хүний нөхөртэй явалддаг иймэрхүү

новшнуудыг сайн хашраах хэрэгтэй гээд л ам амандаа шивнэлдэн. Нөгөө эгч үс гэзэг гэж авах юм үгүй болтлоо зодуулж шортноос өөр халхлах юмгүй тэр хүүхэн яг тэр үед ээжтэйгээ таарч тэр хавиар нэг шившиг болов оо хөөрхий. Тэгсэн нөгөө ээж нь чам шиг хүүхнийг хүүтэйгээ суулгахгүй гэрээс ирж хамаг хувцас хунараа аваарай гэх нь тэр. Нөгөө явдалтай эгч чинь бүүр өөр хүнтэй суух гээд хадмуудтайгаа хүртэл танилцчихаад удаагүй байсан бололтой. За тэр эгчийн амьдрал бүүр нүдэн дээр нь сүйрч байх шиг байна доо. Цээжин биеэ хүмүүсээс нуугаад л уйлаад байхаар нь өрөвдөөд гадуур цамцаа өгөх гэтэл золтой л нөгөө эгчид нь алуулчихсангүй. Удалгүй цагдаа нар ирж өнөөх хоёр хүүхнийг аваад явсандаа. Монгол жижигхэн гэж ёстой л үнэн шүү. Нэр цэвэр явахгүй л бол за тэгээд дуусаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *