2009 онд болсон aймшигт хэрэг “Ямар өлөн нүдтэй г*чий вэ дахиж юм харахгүй болгоод өгье л дөө гэж хэлээд”

Би өөрт тохиолдсон аймшигтай нэг зүйлийн талаар бусдад сэрэмжлүүлэг болгох зорилготой бичиж сууна. 2009 он хичээл сургууль орж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Автобус хүлээгээд зогсож байлаа. Хар куртиктэй залуу иш тийш холхино. Тухайн үед хулгайч гэж сэрдэж байсан. Нэг эмгэнийг дагаад автобусанд хамт ороод ирлээ.

Бодвол тэтгэврийн хэдэн төгрөгөө аваад гарч байхыг нь хараад дагасан бололтой. Тэгээд л автобусанд орж ирээд өнөөх эмээгийн цүнхийн ухаж байтал арван жилийн нэг охин харчхаад эмээ таны цүнхийг ухаад байна гээд автобус үүрэн орилчихсон.

Тэгтэл нөгөө хулгайч, охин дээр гүйж очоод яасан өлөн нүдтэй гичий вэ дахиж харахгүй болтол чинь сохлоод өгье гэж хэлээд барьж явсан пиритка л байсан байх хоёр нүдийг нь зүсчихсэн. Хөөрхий охин орилоод тэнд байсан эрчүүд нь бушуухан барьж аваад хэд сайн зодож тэр хооронд хөөрхий охин эмнэлгийн машинд суугаад явсан.

Үнэхээр нүд халтирмаар. Нүднээс нь цус урсаад хоёр гараараа дарчихсан орилоод л байсан. Энэ түүхийг мэдэхгүй хүн цөөхөн байх. Хулгайч нар ямар муухай хэрцгий хүмүүс гэдгийг тэнд явсан хүмүүс энэ түүхийг сонссон хүмүүс ам уралдан ярьцгаадаг даа.

ХОЁР ДАХЬ ШӨНӨ ТРАНШЕЙНЫ ЭРЧҮҮД БҮГД НАД ДЭЭР ЦУВЖ ХОНОЛОО…

Аав ээж маань намайг бага байхад л архи уудаг хүмүүс байсан. Магадгүй өөрийгөө төрөөгүй байсан бол гэж бодох өдрүүд цөөнгүй байсан. Хоолгүй хүйтэн хонох зовлон биш байлаа. Аав ээж хоёрыгоо шөнөжин уугаад нэгнийгээ алчихгүй өглөө болоосой гэж шөнөжин орны доор нуугдаж байхдаа бушуухан том болоод энэ гэрээс зайлах юмсан гэж боддог байлаа.

Мөнгө байхгүй гээд намайг сургуульд ч сургаагүй. 10 нас хүрлээ амьдрал бүүр дордсоор. Гэтэл нэг өдөр Аав согтуу зам гарч явахдаа машинд мөргүүлж нас барсан. Яагаад ч юм тэр үед харамсал төрөхөөс илүүтэй баярлаж байлаа.

Гэтэл миний зовлон тэр хүрээд дууссангүй. Ээж өдөр болгон өөр өөр архичин гэртээ дагуулж ирж хононо. Заримдаа тэдэнтэйгээ муудалцаж зодуулна.

Ёстой л нэг гайтай амьдрал. Дотор гэдэс хоолны хаягдал идсээр байгаад л энэ муухай амьдралаас өлбөрч үхэхгүйхэн шиг траншейныг зорьсон. Охин хүүхэд тийм ч их ирдэггүй тэр газарт их л уриалгахан хүлээж авсан. Тэнд аюулгүй бас амар тайван байсан.

Гэхдээ тэр амьдрал нэг их удаан үргэлжилсэнгүй. Хоёр дахь шөнө траншейны эрчүүд шөнөжин над дээр цувж хонолоо. Ингээд л ээжийнхээ бохир заваан амьдралын араас ордог юм байж дээ. Тэндээс хэнээс нь ч тусламж гуйгаад нэмэргүй.

Хэчнээн орилж хашхирсан ч тэр нүхэнд хэн ч надад туслахгүй. Өглөө нь тэндээс явахыг хүссэн ч өөр хаачих юм. Эндээ дасан зохицоод л амьдрах минь гэж бодоод тэндээ олон эрийн өвөр дулаацуулж бүтэн хоёр сар амьдарлаа.

Гэтэл нэг өдөр биднийг улсаас шинжилгээнд хамруулах гэж байна гээд бүгдийг нь дагуулаад явдаг юм байна. Гэтэл би өнөөх гайхалтай тэмбүү гэдэг өвчинийн туссан байлаа. Би ч ганцаараа биш. Надтай явсан бүх хүмүүс туссан байлаа.

Эмч нар жигшиж яасан муухай юм гээд л нүүр хийх газар олдоогүй. Тэгээд л шийдсэндээ хүн шиг амьдаръя гэж. Ээж дээрээ очсон. Намайг хайж зөндөө удаан явсан байсан. Архинаас ч гарсан дахиж уухгүй гээд л бид хоёрын амьдрал шинээр эхэлсэн.

Гэртээ ойрхон газар цэвэрлэгч хийж гэр орноо хоолтой дулаахан хонуулж байгаадаа баярлаж гэртээ өөрөө хичээж бага ангийн боловсролтой болсон. Илүү их хичээсэн. Ингээд л өнөөдрийн өөрийгөө бүтээсэн. Одоо би хоёр ч сайхан үрийн ээж сайн хань өөрийн гэсэн хувцасны брэндтэй болсон бүсгүй. Ээж маань сайн эмээ.

Ар амьдралыг минь дааж хоёр хүүхдийг минь хичээл сургуульд хүргэж өгнө. Нөхөр ч гэсэн хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй. Одоо бол илүү сайхан амьдрах болно….

ЗУРГААХАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛААД ТРАНШЕЙНЫГ ЗОРИОД ИРСЭН ЭМЭГТЭЙГ ЭРЧҮҮД НЬ НИЙЛЖ БАЙГААД…

Яг 50 настай мэт харагдаж байгаа энэ эмэгтэй дөнгөж 25 настай гэхэд та итгэх үү? Түүний сэтгэл өвтгөм амьдралын түүхийг сонсохдоо өөрийн эрхгүй нулимс дуслуулж суусан. Магадгүй энэ бүсгүйд хорвоо үнэхээр хатуу хандаж дээ гэж өр зүрх өвдөнө.

Тэрээр 14хөн насандаа бүтэн өнчирч нааш ир гэх хүнгүй тул төрсөн эрэгтэй дүүгээ дагуулаад орц хонгилоор амьдардаг болсон тухай бидэнтэй яриагаа эхлэв.

Ээж аав ээлж дараалаад их ойрхон өнгөрсөн. Тэр үед аавын ахынд хоногийн дуусгаад л хөөгдөж гарсан. Төрсөн дүү маань эндээс холгүй танканд эхнэрүүдтэйгээ амьдардаг.

Дөнгөж 15 настай тэрээр эрчүүдийн өвөр дамжиж хоолтой бас дулаахан хонодог тухайгаа хэлэхэд нь үүнээс өөр амьдрах арга байгаагүй юу гэхэд дөнгөж 15 настай намайг хэн ажилд авах вэ дээ.

Тэгсэн ч энэ хар нүхэнд орсон эмэгтэйчүүдэд үүнээс өөр амьдрах арга байдаггүй юм аа гэж хэлэх нь өр өвтгөн. Энд нүхэнд хууль дүрэм гэж байхгүй.

Хүн бүр өөрийн гэсэн аргаар энэ танкны хүмүүсээ хувиарлагдсан өдрийн дагуу хоол бас архи авчирч өгдөг. Эгч нь өөр танкны эрчүүдэд очиж хамт хонож өнждөг. Тэгээд л өөрийн маань ээлж ирэхээр нь хоолтой бас архитайгаа ирнэ шүү дээ.

Хамгийн их хоол авчирдаг нь би. Энд надаас өөр олон эмэгтэйчүүд би. Нэг эрэгтэй гурван ч эхнэртэй байж болно. Эгч нь гэхэд л хоёр ч хүний эхнэр гэж явдаг. Тэр хоёр намайг дулаан хувцас хунар гээд бүх зүйлээр хангах үүрэгтэй.

Ингэж л насыг барах байлгүй. Бид чинь хэнд ч хэрэггүй золбин хүмүүс шүү дээ. Энд байгаа эрчүүд ихэнх нь эхнэр хүүхэдтэй хүмүүс. Даанч хар усанд толгойгоо мэдүүлээд энэ хар нүхэнд оготноос дор амьдарч яваа улс.

Эгч нь 16 насандаа хэнээс юм мэдэхгүй нэгнээс жирэмсэн болсон. Эцэг нь ч мэдэгдэхгүй тэр хүүхдийг там шиг амьдралдаа амьдруулахыг хүсээгүй учраас би авхуулсан. Тэр эмчээсээ гуйж байгаад өөрийнхөө савыг боолгуулчихсан.

Хүүхэд үнэхээр хүсэж байгаа ч би дахиад л архичин эсвэл эдний дур хүслээ хангадаг биеэ үнэлэгч л төрүүлэн. Эд нарт хүн хайрлах сэтгэл гэж байдаггүй юм аа.

Саяхан хэдэн жилийн өмнө зургаан настай охиноо дагуулаад ирсэн шинэ хүнийг бүгд хүчиндээд удахгүй тэр жоохон охиныг нь хүртэл хүчиндсэн байсан.

Энэ гэхдээ манай энд гарсан хэрэг биш. Өөр төвийн танканд гарсан хэрэг. Ийм л адгуус болж хувирсан хүмүүс.

Хэзээ нэгэн цагт хүн шиг амьдрах боломж гардаг юм бол дахиж хэзээ ч энд ирэхгүй гээд уйлж байсан түүнийг тасарчихсан унтаж байсан нөхөр нь бололтой залуу өндийж босож ирээд чи муу янхан эндээс хаа холддог юм гэж хэлээд муу сайн баячууд зайлцгаа манай гэрээс хөөгдөөд гарав…

Энэ бол газар доорх хархнуудын амьдрал….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *