Ах аа “Дүү нар маань өлсөөд олон хоног хоолгүй байсан болохоор би хулгай хийчихсэн” та намайг…

Дөнгөж 14 настай жаахан хүү. Айлын том гэсэн нэр дор эцгийнхээ өмнөөс бүх дүү нараа тэжээж хог түүж хааяа нэг хулгай хийчихдэг байлаа. Доороо гурван дүүтэй.

Аав ээж гэх хүмүүс архины хамааралтай хоол авчирч өгөх нь битгий хэл архи олж ир гэж хөөж гаргадаг тийм л хүмүүс. Бага дүү минь дөнгөж хоёр ойтой байсан үе. Аав ээж хоёр бас л архиа уугаад цагаан чулуут уруу гараад явчихсан хэд хоног сураггүй.

Би гэдэг хүн айлын том дүү нар маань хар уснаас өөр идэх юмгүй уйлалдаж байхыг хараад найзыгаа дуудаж дүү нартаа хоол олж ирэхээр гарлаа. Бүтэн өдөржин түүсэн шил лааз маань ганц гөөхийний үнэ хүрч байлаа.

Бага дүүдээ сүү авч өгмөөр байдаг яах вэ гэж найзтайгаа хэсэг бодсоны эцэст бид хоёр хулгай хийхээр болсон. Ингээд явж байхдаа Nokia33 гэдэг жинхэнэ моодонд орж байсан утас лангуун дээр ил байхыг хараад шууд л аваад гүйчихсэн.

Зугтаж зугтаж гэртээ ирэхэд надтай зэрэгцэж цагдаа нар манай гэрт ирж намайг дүү нарын минь дэргэд гавлаад аваад гарсан. Авсан гөөхийгөө ч өгч чадалгүй бүлтийтэл уйлчихсан гурван дүүгээ гэрээсээ холдож болохгүй шүү ах нь удахгүй ээ гэж хэлээд цагдаагийн машинд суугаад явсан.

Ээж аав ч эргэж ирээгүй. Өмгөөлөгч байхгүй би гэдэг хүн хулгай хийсэн хэргээр бүтэн долоон жилийн ял сонсож шууд л хүүхдийн хорих анги уруу ачигдсан.

Цагдаа ах нараасаа зөндөө гуйсан. Миний дүү нар өлсөж байгаа олон хоног хоолгүй байсан болохоор л би хулай хийсэн юм аа гээд уйлахад “Би чиний ах чинь биш ялтан минь” гэж хэлэхэд бүхнийг ойлгож ухаарсан.

Бүтэн зургаан жил тэр хорих ангид дүү нараа бодож яаж байгаа бол гэхээс нойр ч хүрэлгүй арай хийнэ там шиг өдрүүдийг дуусгаж нэг жил хасуулж зургаан жилийн дараа шоронгийн хаалгаар гарахдаа бушуухан дүү нар дээрээ очлоо.

Урагдаж халцарсан ноорхой гэр минь яг хэвэндээ. Гэрийнхээ үүдээр ороод ирэхэд аавын минь зураг хойморт харагдаж охин дүү минь шууд л таньж намайг тэврээд авлаа. Намайг явснаас хойш аав удалгүй өнгөрч ээж хоёр бага дүүг маань айлд өргүүлж өөрөө архинаас гарч цэвэрлэгч хийж байгаа тухай хэлсэн.

Дүү нараа яах гэж айлд өгч байгаа юм бэ гэж баахан уйлж ээж охин дүүтэйгээ нийлж ажиллаж гэр орон хашаа хороогоо шинэчилж унах унаатай болсны дараа бид гурав хоёр дүүгээ эргэхээр очлоо. Ээжийн талын хамаатан байсан болохоор би гэдэг хүн очоод шууд л дүү нараа авъя аа эгчээ гээд хэлчихсэн.

Нөгөө эгч маань ч хэсэг дуугүй сууж байснаа хоёр дүүгийн минь хувцас хунарыг баглаж бид хэд ингэж нэг халуун ам бүлээрээ элэг бүтэн нэг гэртээ инээлдэж шуугилдсан тэр сайхан өдрийг хэзээ ч мартдаггүй.

Зовлон үзсэн хүнд хэр баргын зовлон зовлон биш болчихдог юм байна лээ. Унаж унаж босгосон өнөөдрийн энэ амьдралдаа хайртай. Мэргэжил боловсролгүй би бага хоёр дүүгээ гадаад уруу сургахаар явуулчихсан. Охин дүү минь ёстой л ээж шиг минь надад байнга санаа тавина.

Одоо нөхөр хоёр хүүхдийн хамт сайхан амьдарч байгаа. Ээж минь өнгөрөөд гурван жил болж байна. Хэдий эцэг эх минь архинд орчихсон байсан ч одоо бол тэр хоёр минь байсан бол хөлийг нь тэнийлгэж нэг жаргаахсан гэж боддог.Ай хүний тавилан гэж…Юутай ч таашгүй оньсого шиг юм даа

АРХИ УУДАГГҮЙ ЭРҮҮЛЭЭР ТАМАЛДАГ НӨХРИЙНХӨӨ ГАРТ БҮТЭН НЭГ ЖИЛИЙН ТУРШ ГУРВАН ХҮҮХДИЙН ХАМТ…

 

Манай орцонд шөнөжин жоохон хүүхэд уйлаад хоносон юм лдаа. Өглөө эрт ажилдаа гарах гэтэл энэ хэдэн амьтан уйлах нь уйлчихсан унтах нь унтаж байгаад хараад зог тусаж энэ жоохон амьтдыг хараад зүгээр өнгөрч чадсангүй.

Тэр жоохон амьтан унтаж чадахгүй зогсоо зайгүй уйлагнан. Би ч уг нь бөмбөгөр дээр лангуу ажиллуулдаг болохоор заза өдөрхөн л очъё гэж бодоод нөгөө хэдийгээ манайд оръё гээд гэртээ дагуулж ороод халуун цай өгч хоол хийж өгөв.

Хөөрхий ээж нь баярласандаа уйлаад л баярлалаа гээд байна байна хэлнэ. Юу болсон яагаад энд хоносон тухай асуухад хөдөөгөөс орж ирээд жил гаруй л болж байгаа гэнэ.

Өөрөө гэртээ хүүхдүүдээ хардаг. Нөхөр нь хогны машины ачигч хийдэг тухай хэлэв. Хотод ирснээс хойш нөхөр нь байнга зодож дарамталдаг болсон гэнэ. Хамгийн аймар нь архи огтхон ч уудаггүй.

Тэгсэн мөртдөө орой гэртээ ирээд л орилж хашхирч хоол хийгээгүй гэж орилж чарлаж зодож гэр орныхоо хамаг юмыг нурааж дуусгаад тэр уурандаа шууд л охиноо зоддог гэнэ. Охиноо өмөөрч байнга зодолддог гэнэ.

Би ч бас дотроо хүнд ажил хийгээд ирж байгаа хүнд хоол ундыг нь хийгээд тавчихгүй дээ гэж бодтол сүүлийн гурван сарын цалингаа нөхөр нь ээждээ явуулчихсан гэнэ.

Тэгээд хоолны мах битгий хэл өмх гурилгүй өдөржин өөрийг нь хоолны материал авчрах болов гээд үүд ширтэж суугаа тэднийг хоол хийсэнгүй гэж зоддог гэнэ.

Сүүлийн үед улам л харгис болж гартаа таарсан болгоноороо зодож данх авч шидэхдээ бага охиныхоо тархийг нь хагалчихсан гэнэ. Хоёр том охиноо бол байнга зоддог гэнэ.

Сүүлийн хэдэн сар зодох шалтаг нь улам аймар болж хоёр том охиноо хүртэл миний хүүхдүүд биш. Хоноцын хүүхдүүд биз дээ гээд шөнөжин гарыг нь өргүүлж буулгах л юм бол гартаа таарснаа авч шидэж амьдаар минь биднийг тамлаж байгаа хүн.

Өчигдөр ажилдаа явахаар нь гэрээсээ хамаг юм аа аваад гараад ирсэн. Би чинь ээж аавтай ах дүүтэй хүн шүү дээ. Тэдэндээ очих минь.

Энд удаан байвал энэ хүний гарт үрэгдэж дуусах юм шиг байна. Хэд хоног энэ хавиар гуйлга гуйж байгаад бушуухан нутгийн унаанд суух санаатай гэхийг сонсоод дүүд тусалж унааны мөнгө төгрөг хоол ундыг нь авч өгөөд Ховд аймгийн унаанд суулгаж өгөөд явуулав.

Нэг их л буянтай үйл хийсэн хүн шиг их л аз жаргалтай амьтан гэртээ ирсэн шүү дээ. Тэр өдрийн ажилдаа ч яваагүй.

Дараа нь манай нутагт ирээрэй таны өвлийн идшийг явуулна аа. Та дүүдээ дугаараа бичээд өг гээд л нэг том цаасан дээр бичүүлж аваад явсан даа хөөрхий…

Манай орцонд шөнөжин жоохон хүүхэд уйлаад хоносон юм лдаа. Өглөө эрт ажилдаа гарах гэтэл энэ хэдэн амьтан уйлах нь уйлчихсан унтах нь унтаж байгаад хараад зог тусаж энэ жоохон амьтдыг хараад зүгээр өнгөрч чадсангүй. Тэр жоохон амьтан унтаж чадахгүй зогсоо зайгүй уйлагнан.

 

Би ч уг нь бөмбөгөр дээр лангуу ажиллуулдаг болохоор заза өдөрхөн л очъё гэж бодоод нөгөө хэдийгээ манайд оръё гээд гэртээ дагуулж ороод халуун цай өгч хоол хийж өгөв. Хөөрхий ээж нь баярласандаа уйлаад л баярлалаа гээд байна байна хэлнэ.

 

Юу болсон яагаад энд хоносон тухай асуухад хөдөөгөөс орж ирээд жил гаруй л болж байгаа гэнэ. Өөрөө гэртээ хүүхдүүдээ хардаг. Нөхөр нь хогны машины ачигч хийдэг тухай хэлэв. Хотод ирснээс хойш нөхөр нь байнга зодож дарамталдаг болсон гэнэ. Хамгийн аймар нь архи огтхон ч уудаггүй.

 

Тэгсэн мөртдөө орой гэртээ ирээд л орилж хашхирч хоол хийгээгүй гэж орилж чарлаж зодож гэр орныхоо хамаг юмыг нурааж дуусгаад тэр уурандаа шууд л охиноо зоддог гэнэ. Охиноо өмөөрч байнга зодолддог гэнэ.

 

Би ч бас дотроо хүнд ажил хийгээд ирж байгаа хүнд хоол ундыг нь хийгээд тавчихгүй дээ гэж бодтол сүүлийн гурван сарын цалингаа нөхөр нь ээждээ явуулчихсан гэнэ. Тэгээд хоолны мах битгий хэл өмх гурилгүй өдөржин өөрийг нь хоолны материал авчрах болов гээд үүд ширтэж суугаа тэднийг хоол хийсэнгүй гэж зоддог гэнэ.

 

Сүүлийн үед улам л харгис болж гартаа таарсан болгоноороо зодож данх авч шидэхдээ бага охиныхоо тархийг нь хагалчихсан гэнэ. Хоёр том охиноо бол байнга зоддог гэнэ. Сүүлийн хэдэн сар зодох шалтаг нь улам аймар болж хоёр том охиноо хүртэл миний хүүхдүүд биш. Хоноцын хүүхдүүд биз дээ гээд шөнөжин гарыг нь өргүүлж буулгах л юм бол гартаа таарснаа авч шидэж амьдаар минь биднийг тамлаж байгаа хүн.

 

Өчигдөр ажилдаа явахаар нь гэрээсээ хамаг юм аа аваад гараад ирсэн. Би чинь ээж аавтай ах дүүтэй хүн шүү дээ. Тэдэндээ очих минь. Энд удаан байвал энэ хүний гарт үрэгдэж дуусах юм шиг байна. Хэд хоног энэ хавиар гуйлга гуйж байгаад бушуухан нутгийн унаанд суух санаатай гэхийг сонсоод дүүд тусалж унааны мөнгө төгрөг хоол ундыг нь авч өгөөд Ховд аймгийн унаанд суулгаж өгөөд явуулав.

 

Нэг их л буянтай үйл хийсэн хүн шиг их л аз жаргалтай амьтан гэртээ ирсэн шүү дээ. Тэр өдрийн ажилдаа ч яваагүй. Дараа нь манай нутагт ирээрэй таны өвлийн идшийг явуулна аа. Та дүүдээ дугаараа бичээд өг гээд л нэг том цаасан дээр бичүүлж аваад явсан даа хөөрхий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *