Энэ хоёр хөгшин манайд ийм байдалтай хоёр хонолоо ТӨРСӨН ХҮҮ НЬ…

Энэ муу хоёр хөгшин манай хоолны газар 2 хоносон. 24 цагаар ажилдаг болохоор өдөрт нэг удаа хоол авч идчихээд өдөржин хоёул ингээд л юм түшээд унтаад өгнө. Эхний өдөр юм бодолгүй унтуулж орхив. Угаасаа олон ширээ сул байхад очих газар байхгүй болоод л хонож байгаа байх дуугүй өнгөрөв. Хоёрдох шөнө дундаа нэг таваг хоол авч идээд яг энэ байрандаа унтаад өгсөн. Тэсэлгүй маргааш өглөө нь тусламж хэрэгтэй үгүйг нь асууя гэж бодоод хоёр таваг нэрийн шөлөө бариад яваад очлоо. Тэгсэн эмээ бид хоёр юм захиалаагүй хүү минь гэж байна. Би ч зүгээрээ би та хоёрт өөрөө хийж авчирсан юм аа гээд л суугаад авлаа. Та хоёр минь зүгээр үү. Энд суугаагаараа хоёрч хонолоо. Нуруу хөл гар зүгээр үү гээд яриа өдлөө. Өвөө юу ч ярихгүй.

Эмээтэй баахан буу халлаа. Өвөөгийн нүдэнд нулимс цийлгэнэж ирээд л их хэцүү харагдана. Та хоёр зүгээр үү гэр орон байгаа юу гээд асууж орхилоо. Тэгсэн хөөрхий өвөө тэсгэл алдсан бололтой нүднээс урсах нулимсаа ханцуйгаараа арчина. Том хүү нь гэрээсээ хөөчихсөн гэнэ ээ. Бага хүү нь архи уугаад хэдэн сар ирээгүй гэнэ. Том хүүгийн эхнэр бид хоёрыг огт хүндэлдэггүй айж эмээдэггүй хүүд минь ч оройд аяга хоол хийж тавьдаггүй болохоор нь өмнөөс нь бүгдийн хийсээр байгаад нэг өдөр юу ч хийлгүй охиноо жоохон зэмлэчихсэн. Тэгтэл хүүг орой ажиллаас нь орж ирэв үү үгүй юу би танайхаас зайллаа эцэг эх чинь намайг нийлж байгаад загнаж зандарлаа гэж ховлоход нь хүү аятайхан амьдарч чадахгүй юм бол миний амьдралд гай болоод байлгүй зайл гээд өвгөн бид хоёрыг хөөгөөд гаргачихсан.

Өмссөн хувцастайгаа өрсөн хүүдээ хөөгдөж гарсан. Одоо хэд хоног гүрийчихвэл тэтгэвэр буухаар нэг нийтийн байр ч хамаагүй олж амьдран даа гээд нулимсаа арчина. Уг нь тэр байр нь өвөө эмээгийн байр гэсэн. Том хүү нь эхнэр дагуулж ирээд эцэг эхийгээ орон гэр өгч чадахгүй юм бол энэ байраа ядаж өг гээд хөөчихсөн юм байна лээ. Насны эцэст ингэж зовно гэж яаж мэдэхэв. Эмээ нь уг муу хадам ээжийгээ гар дээрээ бөөцийлж байгаад бурхан болгосон. Одоо бэрийнхээ гар дээр бөөцийлүүлье гэхээр бэр маань надаар бөөцийлүүлээд байх юм. Гэртээ аяга ч угааж үзээгүй тийм л бэртэй хүндээ би. Яаж ийм хөгшин ээж аавыгаа дүн өвлийн хүйтнээр хөөж гаргачхаад эхнэрээ тэврээд дулаахан хөнжилдөө нуруу тэнэгэр хэвтэж байдаг даан ч ухаан муутай хүү юм даа тэр.

Өвөө эмээд ганц сая төгрөг өгөөд та хоёр тэтгэвэр буутал энэ мөнгөөр болгож байгаараа гээд л өгсөн. Яасан буянтай хүү вэ гээд л татаж үнсээд байсан. Өвөө бүүр баярлаж байгаа ч намбайгаад л зогсоод байсан хөөрхий.Эцэг эх минь амьд байсан бол жаргаахсан гэж бодож явахад зарим нь ингээд хөөгөөд л гаргаж байдаг. Ёстой хүн чанаргүй хүмүүсээр дүүрч байгаа хорвоо доо. Төрсөн эцэг эхээ хайрлахгүй байгаа хүн өөр хүнийг хайрлан гэдэг юу л болдоо хөөрхий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *