2017 онд хүү минь гадагшаа явсан тэр өдрөөс хойш хүүтэйгээ нэг ч холбоо бариагүй…Туслаад өгөөрэй

Ханиа 2011 онд алдсанаас хойш ганц хүүгээ өсгөхийн тулд хүний хөлдүү жорлон хүртэл ухаж зөөж ачдаг байлаа. Хүүгээ л бодож өдийг хүрсэн. Өөрийгөө ч хайрлалгүй энэ биеийг тартагт нь тултал зовоож үзсэн. Сэтгэл байвч бие хүрдэггүй өдрүүд ирэхийн цагт бүхнээ барьж өсгөсөн ганц хүүгээ үгүйлдэг юм байна.
Миний хүү их ухаантай хүү. Аавыгаа ажиллаад шөнийн хэдэн цагт орж ирсэн ч хамаагүй халуун хоол цай хийгээд хүлээгээд сууж байдаг байсан. Ааваа хүү нь таныгаа аваад дэлхийг тойруулж үзүүлнэ гэдэг байсан. 2017 онд миний хүү сургуульдаа тэтгэлэг авч Америкт том сургуульд сурахаар явсан.

Ёстой мундаг байгаа биз. Бид хоёрт өөр нааш ир гэх хүн байхгүй. Хүүгээ онгоцны буудалд суулгаж өгснөөс хойш нэг ч холбоо бариагүй. Өвөө нь хүүгийнхээ авч өгсөн дугаарыг нь алга болгочихсон. Намайг сайн хадгалаарай гэсэн ч зөнөг толгой хаана тавьж гээснээ санахгүй дахиад шинэ дугаар авсан. Хүү маань нэг ч залгаагүй. Хүний нутагт эсэн мэнд явж байгаа үгүйг нь мэдмээр байдаг. Муу хүү минь аав дээрээ хүрээд ирэх байх гээд нүдээ ширгэтэл харж сууна. Амьд л байвал боллоо. Үхэхээсээ өмнө ганц хүүгээ харчхаад нүд аних юмсан гэсээр гэртээ хэзээ мөдгүй нурж унах дөхсөн 5 ханатай гэртээ яаж ус түлээ модоо болгодог юм болоо гэж бодмоор арай хийнэ хөлөө зөөнө явах өвөөг хараад танай сайтад бичиж байна.

Хүүг нь Дэмбэрэл овогтой Наранбаяр гэдэг гэсэн. 2017 онд АНУ-руу суралцахаар явсан. Аав чинь чамайг нүдээ ширгэтэл хүлээж байгаа. Чамд энэ захиа хүрэх хүртэл хүмүүс туслах байх гэдэгт итгэж байна.
Энэ захиаг аваад бушуухан аавтайгаа холбогдоорой. Ах нь энэ сайтад дугаараа үлдээчихсэн. Заавал холбогдоорой. Ах нь хүлээж байя. Шөнийн хэдэн цагт ч залгасан хамаагүй. Аав уруу нь утсаа бариад л гүйх болохоор энэ захиаг уншаад шууд холбогдоорой….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *