О.Дөлгөөн: Бүгдийг чинь бөөгнүүлж байгаад үнэн худлаа олноо хэдүүлээ!
Жүжичин О.Дөлгөөнийг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй хамтран амьдардаг гэсэн шуум гараад удаж буй. Тэрээр өнгөрөгч 11 сард аяласан аялалын зургаа оруултал ардын намын ивээлд багтсан хүн дэлхий даяар аялаад л зэргээр шүүмжилсэн сэтгэгдлүүд хөвөрсөн юм. Энэ тухайд тэрээр:
О.Дөлгөөн: “Энэ зарим хүмүүс тайвшир тайвшир… энэ аль 11 сарын зураг… одоо Монголдоо ханиад хүрээд халуураад өрвийсөн юм хэвтэж байгаа болохоор хуучнаа дурссан юм ?… Энэ аялал тэр нам мам та нарын татварын мөнгө огт биш бөгөөд Organic Natural Store энэ газартай байгуулсан ажлын гэрээнийхээ дагуу явсан бөлгөө…! Юм л бол миний татварын мөнгөөр чи гэж ирээд л дайрдаг болж… ккк би чинь төрөөс цалин ч авдаггүй хувиараа хөдөлмөр эрхлэгч шүү!!! Аан тэр ерөнхий сайдтай холбоод байгаа нөхдүүд энэ доор бүгд харсан үзсэнээ ядаж бичээд ороод ирээрэй! Бүгдийг чинь бөөгнүүлж байгаад үнэн худлаа олноо хэдүүлээ” гэжээ:
Өмнө нь тэрээр Ерөнхий сайдтай хамт амьдардаг гэх цуурхалд ийнхүү дэлгэрэнгүй хариулж өгч байсан юм.
О.Дөдгөөн: “Дайны хажуугаар дажин гэж бодоод элдэв хэл ам хийгээд яахав дээ миний хувийн амьдралаас илүү шийдэх асуудал байна даа гээд их л чимээгүй тэслээ дээ… Асуудлын сэдвийг эргүүлэх хов жив хэрэг болсон троллууд, атаархан зэвүүцэгчидэд энэ удаад зоргоороо хашхирах боломж олдсон бололтой… Манай байрны нэг хүн тэгж хэлсэн бол үнэхээр гараад ирээ!
Хэзээ хэдний өдөр хамт байсан, хаана манайх байдаг юм бэ хэлээд өгөөч надад?? Эзэн биегүй энэ хов живнээс залхаж байна аа! Хүн үгүй ээ гээд байхад өөрөөс минь илүү намайг мэдээд чи ингэдэг тэгдэг гээд байгаа нөхдүүдийг энэ шар мэдээ бичигчидтэй хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр арга үлдэхгүй нь бололтой! Би үнэхээр ядарч байна залхаж байна….
Эзэн биетэй хэдхэн хүнээс тулаад асуухад ийм л байна… харамсалтай нь ингэж баталж харсан, үзсэн мэт бичиж байгаа бүгдэнрүү нь бичээд тайлбарлаад суух боломж бололцоо алгаа… энд бичсэн 2 хүн уучлалт гуйсан учир элдвээр дайрч доромжлохгүй байхыг хүсье” гэжээ.
Харин тэрээр өнгөрөгч сонгуулийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг яагаад дэмжиж ажилснаа ийнхүү тайлбарласан нь багагүй шүүмжлэлд өртүүлсэн билээ:
Жүжигчин Дөлгөөн:
Тиймээ би сонгуульт ажилд оролцсон. Сонгуулийн үеэр маш олон хүмүүс тэр дундаа энгийн хүмүүс оюутан залуус ч нэр дэвшигчийн арын албанд оролцож баг болоод цагийн ажил хийдгийг та нар мэдэх байх… Оюутан байхдаа ч мөнгө олох гээд брошур тараагаад явж л байлаа… Үзэл бодлоо худалдсан гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй ээ… Би үзэл бодлоо дагаж л сонголтоо хийсэн…
Өмнө нь ч хэлж байгаагүйгээ одоо дэлгэрэнгүй хэлье яагаад ийм шийдвэр гаргаснаа: Анх санал тавихад би санал тавьсан хүнд ингэж хэлсэн: Заа надад улс төрийн тухай ойлголт үнэндээ байхгүй ээ.. Энэ 2 нэр дэвшигчийг би 2ланг нь мэдэхгүй алийг нь сонгохоо ч мэдэхгүй байна… Гэхдээ чи надад яагаад энэ хүнийг сонгож байгаагаа бас би яагаад сонгох ёстойг энгийн үгээр хэлээд өгөөч гэсэн юм…
Хариулт нь “ энэ хүнээс бусад нь нэг нам юмаа тиймээс нэг талд нь бүгдийг нь гаргачихвал талцаад нэг нэгнийхээ ажлыг гацаагаад байхгүй ажил илүү урагшилна. Чи өөр намаас гарч ирсэн зарим нэг хүмүүсийг харж байна уу тэд хөдөлж чаддаггүй нөгөөдүүл нь эсэргүүцээд хэн хэнийгээ буруутгаад суучихдаг… Ядаж л эргээд буруутлаа гэхэд хариуцлагыг нь үүрүүлэхэд хэн хэнрүүгээ түлхээд байхгүй… тэгээд ч шинэ хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл багасаад ер нь бэлгэдлийн чанартай л болсон… гэсэн хариултыг өгсөн юм.
Ерөнхий сайд байхдаа ард түмний хайрыг татаад л тэвэрч үнсүүлээд л явсныг нь харж байсан болохоор дааж авсан ажлаа бол сайн хийдэг хүн байсан даа гэж дотроо бодсон. Тэгээд миний хариулт оролцохоор болсон гэхдээ би хэнийг ч уриалахгүй бас нэр дэвшигчийг магтсан пост хийхгүй шүү ганцхан сонгуульдаа идэвхитэй оролцохыг л уриалж өөрийнхөө сонголтыг л зарлая гэсэн юм…
Хэрвээ та өнгөрсөн сонгуулиар миний сольсон профайл зургийг, постыг хараад өөрийн мэдэлгүй Хүрэлсүх гэдэг нэрийг дугуйлсан бол би таниас үнэн сэтгэлээсээ сонголтонд танд нөлөөлсөндөө уучлалт гуйя ???. Үнэндээ би миний постыг хараад үзэл бодлоо өөрчлөх хүн байхгүй гэж итгэсэн…??? Харин бусад хүмүүсээс уучлалт гуйх ёстой хүн нь би биш Одоогийн ерөнхийлөгч маань байх ёстой гэж бодож байна! Миний хувьд ямар ч намд харъяа байхгүй, улс төрийн гишүүдтэй холбоо сүлбээтэй байж тусламж туслалцаа энэ насандаа авч үзээгүй ээ…
Урдах ажлаа хийгээд та нартай л адил энэ хэцүү нийгэмд амьдрах гээд зүтгэж байна. Ахиж хэзээ ч ийм зүйлд ороцохгүй гэдгээ л сайн мэдэж байна… Хамгийн гол асуудлыг энд бичье! Одоо болж байгаа үйл явдлыг үнэндээ бүрэн ойлгоогүй ч нүүрсний хулгай, аманд багтахгүй их мөнгөний луйварчдыг ил болгон зарлуулах, зохих хариуцлагыг нь тооцуулах гэж ойлгож байгаа… Яагаад би чимээгүй байсан бэ гэвэл зохион байгуулалттайгаар нэр нүүргүй хаягнаас олон дагагчидтай хүмүүсрүү ярианы сэдвийг өөрчлөөд яг л нөгөө “ажлаа хий” жагсаал шиг үр дүнгүй болох вий гэдгээс айсан юмаа…
Тэнэг хүн л биш бол Монгол улсын иргэн мөн л бол тэр мөнгөнөөс нь идэлцээгүй л бол угаасаа бүгд энэ жагсаалыг дэмжиж байгаа шүү дээ… Миний хувьд очихыг хүссэн ч чадаагүй… учир нь энэ хэргийн тухай шэйр хийх төдийд л олон хүн дайрч давшилж чи дуугүй бай гээд л эхэлсэн… дотуур мэссэжээр ямар аймшигтай сүрдүүлэг ирдгийг та нар мэдэхгүй ээ энэ сэтгэгдлүүд юу ч биш
…Би чинь тэгээд эмэгтэй юм болохоороо айгаад үнэндээ очиж чадаагүй ээ ?. Харин дуугүй байхаар бүр буруу ойлгогдох гээд байсан учраас тэсэхгүй энэ постыг бичлээ… За тэгээд надад өөр нуугаад байх хэлээд байх зүйл алга болж сэтгэл бага ч гэсэн уужирлаа… гэжээ.