А.Бүрэнтөгс:Ээжээ Шийлэг надад яагаад ингэж хандаж байгаа юм болоо би үхмээр байна гэхэд “Ээж нь чамайг өгдөггүй байжээ” гээд…

Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй юм… Миний амьдрал маш их хөдөлмөр, үнэ цэнээр бий болсон. Нөхрөө ардаа санаа зоволтгүй амьдруулах юмсан гээд л ар гэр, үр хүүхэд, ажил амьдралаа бүгдийг нь нуруун дээрээ үүрээд л…. нөхрөө болохоор гэдэс нь цатгалан, цэвэрхэн хувцастай явуулчих юмсан гэж л боддог байлаа.

Өнөөдрийн энэ амьдрал бол миний хөдөлмөр гэдгийг би нүүр бардам хэлж чадна. Би дэндүү итгэдэг байсан болохоор хардаж сэрдэж ч, мэдэхгүй утсыг нь ч шалгах гэж ухаж байсан удаа байхгүй дээ. Би бол цагаан гартан бичгийн хүн гэдэг нөхөртэй.

Чиний хамт олноор хамт олон хийж, чиний найз нөхдөөр найз нөхөд хийж явъя. Би яахав чи хамт олонтой хүн сайн яв, сайхан харагд гэдэг байлаа. Өнөөдрийг хүртэл би хэн дуртай нь хүний амьдрал руу дураараа орж ирээд, хүний бүтээснийг дураараа авч болдог гэж төсөөлөөч үгүй явлаа. Болдог юм байнаа. Болгодог ч юм байна.

Миний хүүхдүүдийн аав чамд сайхан харагдсан байж магадгүй. Нэг л юмыг ойлгож яваарай дүү минь… Наад хүнийг чинь би бүтээсэн юм шүү. Энэ пост хийгээд би цагдаагийн хаалгыг дахиад татах байх. Дахиад гэдэг маань би нөхрийнхөө машины цонхыг хагалж юм зурсан хэргээр прокурор дээр байгаа.

Аан харин нөхөр намайг зодсон хэргээр бас прокурор дээр байгаа. Ард нь 3 хүүхэд өнчрөөд үлдэж байхад нууц амраг нууцаараа л үлдэх ёстой. Ийм л хуультай. Машины зураасыг бол мөнгийг нь нэхэж аваад засаж болно. Маргааш нь зүгээр. Харин сэтгэлийн гэмтэлийг хэн ч үнэлж чадахгүй. Үхэн үхтэлээ сэтгэлдээ хэнд ч харагдахгүй хар толботой явах нь харамсмаар.

11жил хамт амьдрахдаа ганц удаа цагдаа, шүүхийн хаалгаар орж үзээгүй хүмүүс ганцхан жилийн дотор хэдэд ч оров, хэд ч гарав… Олгой хагаравч тогоондоо гэдэг үгнээс болж хэдэн ч эмэгтэй чимээгүй шаналан амьдарч, хэдэн ч эмэгтэй амиа хорлож, хэдэн ч үр хүүхэд өнчрөн хоцорч амьдын хагацал үзсэн болдоо. Хэнд ч хэлж ярьж чадахгүй уйлахаас өөр ид шидгүй надад үхэх бодол хүртэл орж ирж байсан.

Ээжээ Шийлэг надад яагаад ингэж хандаж байгаа юм болоо би үхмээр байна гэхэд “Ээж нь чамайг өгдөггүй байжээ” гээд миний өмнөөс өөрийгөө л буруутган суугаа ээжийгээ хараад үхэх тухай бодож явсан өөрөөсөө ичиж байсан юм. Энэ их шаналалыг сэтгэлдээ багтааж чадахгүй байсан болохоор хаана таарсан, хэнд ч хамаагүй ярьж өөрийгөө тайвшруулж явсан үе саяхан даа. Удахгүй шүүх хурал болноо.

Би энэ хүүхнийг батлаж очоод ямар ч нэмэргүй. Учир нь гэр бүлээс гадуурх харилцаан дээр авч ярих ямарч хууль байхгүй. Хүний хайрлаж дурлахыг хориглох нь хүний эрхэнд халдсан болно. 2 хүний эрхийг эдлүүлэхийн тулд ард нь хэдэн ч хүн хохирч, хэдэн ч хүүхэд өнчирч болно. Арай л харгис уу…. Дүү минь гэж байгаад хэдэн үг биччихье. Өдрийн сонины сэтгүүлч Б.Номин-эрдэнээ, Еаgle tv сэтгүүлч С.Шийлэгтөмөрөө та 2ын мэргэжил “ҮНЭН” л байх ёстой.

Би зөвхөн үнэнийг л бичиж байгаа шүү. Магадгүй яаж ингэж чадаж байнаа гэж бодож байгаа байх. Та 2ын надад өгснийг би буцааж өгөхийг л хүссэн. Би энэ бүгдийг сэтгэлдээ тээгээд цаашаа явж чадахгүй… та 2 надад хэлсэн үг, хийсэн үйлдлээ бүгдийг нь ав. Чи танай халтар нөхрийг би тоохгүй гэчихээд хүүг нь хөтлөөд хадмын босго алхах нүүртэй хүүхэн.

Чи миний боловсролгүйг гайхаж өөрийгөө албаны дарга намайг манай ажлынхан яаж ч чадахгүй гэдэг сэтгүүлч хүүхэн. Чам шиг юмнаас яаж 3 хүүхэд унасан байнаа гээд аавыг нь өөрийнхөө охины аав болгох гэсэн эх хүн. Чи миний хөрөнгөөр миний хэзээч барьж үзээгүй утсыг авахуулаад тэр утсаар нь залгаад доромжилж суудаг ариухан хүүхэн. Чи үр хүүхэд нь өмсөх гуталгүй одоо сургууль амарчихнаа тэгээд намар ээж нь гутал авч өгье гээд л аргацааж байхад аавыг нь хөтөлчихсөн гутал авахуулах гээд дэлгүүрт явж байдаг ганган хүүхэн.

Би өмнөх нөхрөөсөө юу өгснийг аваад салсан чи ямар их юм нэхдэг юм бэ гээд загнаж чаддаг тооцоотой хүүхэн. Энэ хүн сошиалд миний талаар юм бичсэн гээд цагдаад өгдөг журамтай хүүхэн. Салах шалтгаан нь чиний тарганаас 70% нь болсон гээд хэлж чаддаг чи сайхан залуу.

Би энэ хүний хүүхдийг хайрлаж чадна гэж хэлж чаддаг сайн хойд аав. Чи эр бяртайгаа гайхуулж тэр хүүхнийхээ дэргэд эхнэрээ зоддог хүчтэй нөхөр. Би өвдчихлөө 3 хүүхэд маань зүгээр байна чи ирээд аваач гэхэд чиний үхэх сэхэх хамаагүй гээд ганц ч удаа биеийг минь асууж байгаагүй чи халамжтай нөхөр… Хүү минь эмнэлэгт хэвтэхнээ 2 охиноо хараад өгөөч гэхэд чи ганц ч удаа хариу өгөөгүй дүлий аав.

Намайг байгаа гээд тэр хүүхэн чинь уулзуулдаггүй юм бол би гэрээсээ явчихъя ганц өдөр хүүхдүүдээ хараад өгөөч гэхэд эмээ дээр нь үлдээчихээд шөнө унтсан хойгуур нь гараад явчихдаг их ажилтай аав. Сошиалаас хүртэл чамайг хүүхдүүдтэйгээ нэг уулзаач өгөөч гэж гуйлгаж хайлгадаг од аав.

11 жил намайг таниагүй байж танилцаад ганцхан сар болсон гэх хүүхнээ гэртээ дагуулж очдог чи эрх дураараа хүү. Чи хоолны юмгүй болчихлоо гээд мөнгө гуйгаад очиход салаад өгвөл мөнгө өгнө гэдэг өгөөмөр нөхөр. Чи бол сайн хүн. Чи бол архи уудаггүй, тамхи татдаггүй сайн хүн.

Чи бид 2ыг салсан гэхэд хэн ч надад бурууг өгөхгүй намайг хүмүүс сайн хүн гэдэг би бол сайн хүн чиний аашнаас л болж салсан гэж ойлгоно биз гэдэг сайн хүн… Харин би бол муу хүн, ааштай, арчаагүй, бүдүүн, харамч, 3 хүүхдийн ээж гичий гэсэн. Би бол ийм хүн. Ертөнцийн хамгийн муу хүүхэнд 3 хүүхдээ үлдээгээд явдаг бас л зоригтой аав шүү. Та 2 бол ертөнцийн хамгийн сайн хүмүүс.

Яг л та 2 надад ингэж хэлсэн болохоор би бүгдийг нь бичлээ. Та 2 их ариухан хүн гэсэн, та 2 их сайн хүн гэсэн, та 2ыг ямар хүнийг түмэн мэднэ гэсээн. Та юу ч болж байсан хамт л амьдрах ёстой шүү …. чи л салаад өгвөл би гялалзаж амьдарна гэж чи надад амласан шүү. Гялалзаж амьдраарай. Одоо надад харамсах юм байхгүй. А.Бүрэнтөгс 2 сэтгэгдэл

Эх сурвалж:Burentugs Altankhuyg

Leave a Reply

Your email address will not be published.