Ингэж элэг бүтэн болсон 4н зүрх одоо 6уулаа цохилж байна даа. Сүүлчийн 2 зүрх хайртын минь хэвлийд зэрэг цохилсон цагаас би ниссэн. Чихэр шиг үнэр нь хүртэл эргээд ирсэн шүү.

Эрэгтэй хүний хувьд анхны

хайр гэдэг бол хэзээч мартагдахгүй хайрлахаа больсонч дурсахаа больдоггүй нэг тийм сайхан дурсамж л даа. Миний хувьд тэр нэгэн охиныг яг л дурсамжинд байгаа чигээр нь хайрласан. Бас түүх болон үлдсэн юм. Анхны хайр минь намайг насандаа баймгүй ухаанаар хайрлаж халамжилж загнаж харамлаж бүхийл сайн сайхнаа надад мэдрүүлсэн. Их ухаантай ээж шиг түшигтэй тайван охин байж билээ. Тэр нэгэн зун Камeртон хамтлагийн тоглолт төв цэнгэлдэхэд хамтдаа үзсэн үдшээс хойш бид 2 холбоо тасарсан. Олон жилийн өмнө байсан болохоор шаналана гэдгийг мэдэхгүй амьдрал урссаар л. Гэвч маш их үгүйлж байлаа.

Бид 2-н дурсамж ихэнхдээ 40 мянгат хавьд тэр хавийн ихэнх саад байрны довжоо сүүдрэвч гээд дурсахын аргагүй зүйлс өдөр бүр дэргэдүүр. Ялангуяа эрэгтэй хүн хайртай эмэгтэйнхээ үнэрт хамар нь кодлуулсан байдаг гэж үнэн байх. Өөр ямар ч охинтой уулзсан болзоонд явсан түүнээс үнэртдэг байсан тэр чихэр шиг үнэр хэнээс ч олж үнэртээгүй. Холбоогүй болсоноос хойш би 8 сарын дараа гадагшаа явсан. Ингээл энэ дурсамж минь жинхэнэ утгаараа цэг тавигдсан даа. 4 жилийн дараа эх орондоо хөл тавиад удаагүй байлаа. Хэсэг найз нартайгаа камeртоны тоглолт цэцэрлэгт хүрээлэнд биш гэхдээ үзэхээр тоглолт болох газарлуу бөөндөө явж байхдаа зам дээр гар өргөн зогсох бүсгүйг харан тэр дороо зогсож өөрөө өөртэйгээ ярилцах ч тэнхэлгүй хар эрчээрээ гүйгээд очсон .

Яагаад гэвэл анхны хайраа танисан болохоор. Тэр намайг өмнөө зогсож байгаад итгэж ядан зог тусан нарны өөдөөс онийн гараараа нүдээ сүүдэрлэн гайхаж хоцорсон.Тоглолтоо ч үзсэнгүй. Найзуудаа явуулчихлаа. Анхны хайртайгаа зам даган алхангаа ярьлцлаа. 2 хүүхэдтэй болсон гэдгийг сонсоод зүрх маш хүчтэй цохилон цаашаа юу гэж хэлэхээ мэдэхгүй нөхөрт нь атаархах сэтгэл төрж явлаа. Ямар хүнтэй суусан талаар нь зориг муутай асуухад ганц биe ээж гэх нь тэр. Нэг новштой гэрлэсэн тэр нь бага хүүг нь гэдсэнд нь байхад хаяад одсон холбоо сураггүй байж байгаад Солонгос явсан сураг гарсан гэлээ.

Гэхдээ тэр минь их өөрчлөгдсөн байлаа. Нүдрүү минь харж ярихгүй гутлыхаа хоншоорыг ширтэж хоолойных нь өнгө хүртэл сөөнгөтсөн байв. 5 хан жил өнгөрөхөд анхны хайр минь ингэж өнгөө алдаж гундсан байлаа. Түүнээс үнэртдэг чихэр шиг үнэр ч байхгүй болсон байв. Надад маш гунигтай байлаа. Эх орондоо 3хан сараар ирсэн би энэ хугацаандаа анхны хайрдаа зориуллаа. Гэхдээ намайг өөрөөсөө түлхэж чадахгүй байгаа ч надад бас наалдаж чадахгүй байгаань анзаарагдаж байв. Энгэр дээр минь тэврүүлээд хэвтэхдээ уртаар санаа алдаж нүднээс нь нулимс урсаж байхыг харсан оройгоо би яагаад анхны хайраа үүрдийх болгож болохгүй гэж гэх бодол төрсөн.

Охин хүү 2 нь бага болохоор юу ч мэдэхгүй бага хүү нь бол надаас сүүлдээ салахаа больсон. Энэ явдлыг мэдсэн ээж аав дургүйцэж манайхаар дүүрэн хэрүүл болсон. Гэвч би гандан буурахгүй түүнийгээ заавал аваад явна гэж гүрийсэн. 3 сараар ирсэн байсан болохоор хугацаа болж би явсан ч харь оронд гэр бүлээрээ хамт байхын тулд бүхнээ зориулж хөөцөлдсөний дараа тэр 3 маань араас 5 сарын дараа ирсэндээ. Эрэгтэй хүнд итгэх итгэл урам зориг нь онгоцноос буугаад тосох гэж зогсоо намайг хараад эргээд сэргэсэн гэдэг юм. Би анхны хайраа үүрдийн хайр болгохоор шийдсэн.

Ингэж элэг бүтэн болсон 4н зүрх одоо 6уулаа цохилж байна даа. Сүүлчийн 2 зүрх хайртын минь хэвлийд зэрэг цохилсон цагаас би ниссэн. Чихэр шиг үнэр нь хүртэл эргээд ирсэн шүү. Тэр лав хайраас ундардаг үнэр байсан байх. Анхны хайраа үүрдийх болгож хажуудаа хадгалсан түүх минь. #Дактафоны_яриа 2016.05.22

#Далавчгүй_сахиусан_тэнгэрүүд_группт

Leave a Reply

Your email address will not be published.