Хорт хавдартай гэдгээ мэдээд амьд үлдэх боломж бий юу гэхэд Эмч надад “Чамд амьд үлдэх 1%-н магадлал байна” гэж хэлж байсан тэр үед би…..

2005 онд би үхэх сэхэхийн зааг дээр очихдоо бурхнаас ганц л зүйлийг гуйсан. Би амьд үлдмээр байна гэж. Тэр үед гурван жаахан үрээ ханиа орхиод явна гэдэг маш хүнд байсан.

Хорт хавдартайгаа хожуу мэдэж хагалгаанд орсон ч хагалгаа амжилтгүй болж амь нас минь минут секундээр хэмжигдэж байлаа. Тэр үед эмчээсээ би амьд үлдэж чадах болов гэж асуусан.

Надад үнэндээ амьд үлдэх ямар ч боломж байхгүй гэдгийг мэдэж байсан ч тэр эмч надад “Чамд амьд үлдэх 1% магадлал байна” гэж хэлсэн. Найдвар тасраагүй гэдгийг мэдээд өөрийгөө дотроо сэтгэлзүйгээрээ эмчилж эхэлсэн.

Үхэж болохгүй амьд үлдэнэ гэж өөртөө амлаад аль болох эрүүл хүн шиг сэтгэж инээж хөөрч баясаж байсан. Үхлээ хүлээн зөвшөөрөөгүй.

Надад магадгүй арван хоног үлдсэн гэж хэлсэн ч би хоёр сар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эрчимтэй эмчилгээ хийлгэж бие сайжирч байгааг харсан эмч нар бүгд гайхан биширч дахиад гурван сар тэсэх юм бол хагалгааг дахин хийнэ гэдгийг сонсоод би илүү хичээсэн.

Гурван жаахан үрийнхээ төлөө хийж бүтээсэн зүйлгүй би ингээд үхнэ гэж бодохоос ч аймар санагдаж улам их хичээсэн. Гүрийсний эцэст дахин хагалгаандаа орж эрүүл саруул болоод эмнэлгээс гарахдаа намайг амьд үлдэх нэг хувийн магадлалтай гэж хэлж байсан эмчийнхээ өмнө мөргөөд гарсан.

Тэд өвчнийг ч бус сэтгэлийг ч эмчилж чадах тийм л агуу хүмүүс. Одоо бол хэн хүнээс илүү эрүүл саруул биетэй. Эхнэртэйгээ хамтарч хийсэн бизнес амжилттай болж нарийн боовны үйлдвэрт хүч төрөн зүтгэж байна.

Үхэх сэхэхийн зааг дээр очиж байсан юм болохоор өдөр бүр хорт хавдартай гэх хүн бүрт аль чадахаараа туслахыг хичээж байна. Хамгийн сайн эмчилгээ бол “Сэтгэлийн эмчилгээ” юм шүү….



ҮҮРЭЭР УТАС ДУУГАРЧ АВТАЛ ЭЭЖ УЙЛААД ААВ ЧИНЬ БУРХАН БОЛЧИХЛОО ГЭЖ ХЭЛЭЭД…

Тэртээ хэдэн жилийн өмнө хотын дуу чимээ түгжрээнд аав ээж дээрээ чих нь битгий хэл утсаар ч ярих завгүй амьтан ажил гэж гүйсээр хэдэн хүүхдээ тэжээж байлаа. Аавынхаа хамгийн бага хүү нь болохоор амины ганц нь байсан.

Ээж минь хаа нэг сүлжээ бараадаж надтай ярихдаа хэзээ ирэх вэ гэж үргэлж асуудаг байж билээ. Үрээ санах эцэг эхийн сэтгэлийг мэдэхгүй би гэж тэнэг амьтан ажил ихтэй байна наадмаар л очно гэж хэлээд тасалдаг байлаа.

Үрд гэж андуурч явсан өөрийгөө одоо ч зүхдэг. 2011 оны 2 сарын 3 өглөө. Туулай жил гарч шинийн нэгний өглөө. Цайгаа уучхаад аавынхаа гэрт очно доо гээд эртлэн босож нарандаа залбираад зогсож байтал утас дуугарлаа. Ээж минь залгаж байв.

Ийм эрт хүүгээ ирж байна уу гэж залгаж байгаа юм байхдаа хэмээн бодож утсаа автал мэгштэл уйлах ээжийн ярианаас аав чинь бурхан болчихлоо гэдэг үгийг сонсоод үгүй байлгүйдээ гэж дотроо залбирч бушуухан яваад очлоо.

180км зайны газарт ганцхан цагийн дотор л яваад очсон. Үүд нээгээд ортол аавыг минь цагаан даавуугаар бүтээчихсэн байсан. Тэрийг хараад нулимсаа барьж дийлээгүй ээ. Хүрч очоод элгийг нь нэг дэвтээх минь яав даа гэж их л харамсдаг юм байна лээ.

Алтанхайрцагийг нь нээлгэх үед хамгийн отгон хүүгээ их харуулдсан байна гэсэн. Тэр үед хэлэх үг олдоггүй юм байна лээ. Ээжийгээ хараад их өрөвдсөн.

49 хоног дуустал дэргэдээс н нэг ч холдоогүй. Ханилсан хань ижиллээ алдах шиг хатуу зовлон байдаггүй байх. Нүдэн ит турж сэтгэлээр унах ээжийнхээ дэргэд гэр бүлээрээ нүүж ирсэн.

Хөл нь газар хүрэхгүй баярлаж билээ ээж минь. Одоо бол таван хошуу малынхаа буянд ээжийгээ асарч тойглож эрүүл агаарт сайхан л амьдарч байна. Амьд сэрүүн байхад нь аавдаа л үнсүүлэх минь гэж одоо хэрнэ харамсдаг.

Аав ээжийгээ амьд сэрүүнд л хайрлаарай…

Leave a Reply

Your email address will not be published.