Эзэнгүй үед нь нутгийн харчуул ээж охин дүү нарыг нь элэг барьж хагсаагаа гаргадаг байсныг мэдээд…

2003 онд Дорнод аймагт болсон аймшигт хэрэг. Найман хүүхэдтэй нэлээн ядруу айл байж. Зундаа олон малтай айл бараадаж хонь малыг нь маллаж, ойр зуурын ажил хийж амь залгуулдаг байж.

Хамгийн том нь хүү, доод дүү нар нь охин байжээ. Ээж нь нөхөргүй өрх толгойлсон эмэгтэй. Том хүү нь тусархаг зангаараа нутаг усандаа нэр хүндтэй нэгэн.

Нэг орой том хүү нь орж ирээд хутгаа ирлээд суугаад байж гэнэ. Ээж нь миний хүү орой болсон байна унтаж амрахгүй юу гэхэд маргааш өглөө ганцаараа айлд очиж мал төхөөрөн. Xyтгаа ирэлчхээд унтана та хэд унтаж бай гэж гэнэ.

Гэрийнхэн унтсан хойгуур өнөөх шөнөжин ирэлсэн xyтгаараа ээжсээсээ эхлүүлээд бүгдийнхэн хоолойг хэрчиж хаячихаад гараад явчихаж. Гэрийнхнийгээ бүгдийг нь хөнөөж хаячихаад давхисаар нэг айлд очиж /Тэр айл нь манай ангийн охиных/.

Цус нөж болсон амьтан гэрийн үүдээр орж ирэхэд юу болов зүгээр үү гэж гэрийнхэн уулга алдан асуухад, сая айлд мал төхөөрөөд гээд манай ангийн охиныг сэрээгээд ахын дүү ахынхаа гутал хутгыг угаагаад өгөөч гэхэд нь манай ангийн охин угааж өгөөд та одоо хаачих гэж байгаа юм гэхэд сум орно.

Айл нэг хонь өгсөн тэрнийг борлуулна гээд яваад өгч. Маргааш өглөө болж эртлэн босож малаа саадаг ээж дүү нарыг нь босоогүй байхыг харсан гэрийн эзэгтэй гайхаад эд нар одоо бүгд унтаж байгаа юм байхдаа гээд гайхаад ганцаараа үнээгээ саагаад орж ирээд нөхөртөө хэлээд гэрт нь очтол гэрийнхэн хаяагаар цус урсаж байж.

Хаалга нээгээд хартал аймшигтай дүр зураг. Бушуухан сумын цагдаа ддуудаж Улаанбаатар хотоос бие бүрэлдэхүүн ирж алуурчинг хайж Цагаан хоолойгоор онц ноцтой хэрэг гарсан эзэн нь олдоогүй байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж сум орон даяар нэг түгшүүр зарлаж байв.

Алуурчин гэрийнхээ бүх гишүүнийг алах зорилогтой байсан. Гэхдээ яг доод талынхан дүү тэр шөнө байгаагүй. Айлд ажлаа хийж дуусгаад өглөө хөлсөө аваад очно гэхэд ах нь уурлаж заавал гэртээ ирж хоно гэж хэлсэн ч дүү нь ахынхаа үгэнд оролгүй тэр шөнө айлд хонож амьд гарсан.

Хоёр хоногийн дараа хэрэгтэн баригдаж цаазлуулах ял авсан.

Цагдаа асууж ээжийнхээ хоолойг хэрчихэд чамд юм бодогдоогүй юу гэхэд
Үгүй надад юу ч бодогдоогүй. Харин хамгийн бага дүүгийнхээ хоолойг хэрчихэд эвгүй санагдсан. Гэхдээ ийм амьдралтай хүн цаашдаа амьд байгаад яах юм гэж бодоод хэрчихсэн хэмээн мэдүүлж байж.

Энэ талаар нутгийн хүмүүс хоёр ч таамаг дэвшүүлдэг.
Нэг- Хэтэрхий ядуу байсан бас ажилгүй арчаагүй байсан болохоор гэрийнхээ уньнаас авч түлсээр байгаад гэр нь овоохой шиг болчихсон. Тиймээс ийм арчаагүй амьдарч байснаас удмаараа үхсэн дээр гэж ийм хэрэг хийсэн байх.

Хоёр-Эмэгтэй дүү нар ээж нь гээд бүгд замбараагүй байсан. Нэг эрэгтэй орж ирээд ээжтэй нь унтаад дараа нь охин дүү нартай нь унтачихаад гараад явдаг байсан. Эцэггүй олон хүүхэдтэй ийм болохоор гэрийнхнээсээ ичээд ийм хэрэг хийсэн.

Тэр үедээ л шуугиулж байсан харгис хэрцгий хэрэг. Би одоогоос хэдэн жилийн өмнө Дорнодод явжбайхдаа яг тэр айлын гэрийн буйрны хажуугаар гарахад нутгийн хүмүүс ярьж байхыг сонссон зүйлээ бичлээ…

Leave a Reply

Your email address will not be published.