Хойд эцэг нь хүүг хүнээс зайдуу хол уулын модонд аваачиж байгаад…….Үнэхээр aймшигтай……Болсон явдaл

Намайг Бат-эрдэнэ гэдэг. Би айлын том хүү. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Одоо 7 дугаар ангид орно. Аав ээж хоёр айлд мал маллаж өгдөг. Аав ихэнхдээ адуунд яваад гэртээ байхаасаа байхгүй нь их. Яг миний төрсөн аав биш.

Хоёр дүүгийн маань төрсөн аав. Миний төрсөн аав нутагтаа мянгат малчин хүн байдаг гэсэн. Би нэг ч удаа харж байгаагүй. Намайг хүмүүс бүгд зоддог. Эндээс явж хот ордог юм билүү гэж бодох юм.

Яг явъя гэхэр хоёр дүүгээсээ холдож чадахгүй байна. Аав заримдаа халамцуухан орж ирэхдээ хоёр дүүг минь хүртэл зоддог. Дарга ах уурлаад унтаж амармаар байна гэхээр чанга уйлсныг нь галын хайчаар амыг нь түлнэ гээд зоддог.

Намайг байгаа үед хоёр дүүг маань бага зоддог. Намайг явчихвал хоёр дүүг миньзөндөө зодох байх гээд явж чададгүй хэмээн хэсэгхэн хугацаанд ярьж суусан хүүгийн амнаас ийм аймшигтай хэдэн үгс гарав.

Зүгээр л зогсож агаарлаж явахдаа ярилцсан энэ хүүгийн гэрт очмоор санагдаж хүүг дагуулаад гэрт нь орлоо. Навсайсан гэр орон. Хөдөөний айл гэхэд дэндүү бохир заваан сүү тараг нь гашилчихсан байна гэсэр үглэх тэр ээжийг харахад арчаатай нэгэн биш.

Таны хүүтэй хээр таараад дөхүүлээд ирлээ гэхэд юугаа ч хийж хүмүүс дагуулж ирдэг юм тэр хонь мал очиж эргүүл гэсээр аашлаад гаргачихав. Бид ч тэр айлд суулгүй хөөгдөж гарав. Ингээд л хүүтэй ярилцахаар малынхан бэлчээрт ирлээ.

Гэнэн цагаан сэтгэлтэй тэр хөөрхөн хүүгийн гар хөл шалбарч хөхөрсөн байсан. Энэ яагаад ийм болов гэхэд аав зодоод гэсэн. Тэр хүүг хараад их л өрөвдөж байсансан.

Тоглоомоор эгчийгээ дагаад хот орох уу гэхэд болохгүй байх аа дүү нар намайг санана гээд нээх хөөрхөн инээгээд үлдсэн. Тэр явдлаас хойш хоёр жилийн дараа тэр нутагт явах замдаа гэрээр нь ороод гаръя гэж бодоод хотоос нөгөө бяцхан хүүд зориулж авсан хоёр тор чихэр жимсээ бариад гэрт нь ирлээ.

Ээж нь яг мөн. Ашгүй яг олоод ирлээ гэж бодоод сайн байна уу? Бат-эрдэнэ байгаа юу гэхэд ээж нь өнгөрөөд 5 сар болж байна гэсэн.

Чихэндээ ч итгэсэнгүй юу яагаад юунаас болов гэхэд бяцхан хүүг хойд аав нь нутгаас нэлээн хол зайтай аваачаад хөнөөчихсөн байсан. Тэгээд ч болоогүй уулын гүнд булчихсан байсан гэсэн.

Энэ хэргийг арван хоногийн дараа мэдэж хойд эцгийг нь хүний аминд санаатай халдсан хэргээр 25 жилийн ял өгсөн гэсэн. Яагаад ч юм өөртөө их гомдсон. Тэр өдөр эсвэл тэрнээс дараа нь тэр хүүд туслах боломж надад байсан.

Ядаж л сумын цагдаагийн газар мэдэгдсэн бол хүү өнөөдөр амьд инээж хөөрөөд тоглоод гүйж байх байсан даа. Хүүгийн сүүлийн аврал байж ч байсан байж магадгүй. Эгчийгээ уучлаарай. Дахин битгий бяцхан зүрхнүүд шаналж уйлаасай.

ЭЗЭНГҮЙ ҮЕД НУТГИЙН ХАРЧУУЛ ЭЭЖ ОХИН ДҮҮ НАРЫГ НЬ ЭЛЭГ БАРЬЖ ХАГАСААГАА ГАРГАЖ БАЙГААГ МЭДЭЭД…

2003 онд Дорнод аймагт болсон аймшигт хэрэг. Найман хүүхэдтэй нэлээн ядруу айл байж. Зундаа олон малтай айл бараадаж хонь малыг нь маллаж, ойр зуурын ажил хийж амь залгуулдаг байж.

Хамгийн том нь хүү, доод дүү нар нь охин байжээ. Ээж нь нөхөргүй өрх толгойлсон эмэгтэй. Том хүү нь тусархаг зангаараа нутаг усандаа нэр хүндтэй нэгэн.

Нэг орой том хүү нь орж ирээд хутгаа ирлээд суугаад байж гэнэ. Ээж нь миний хүү орой болсон байна унтаж амрахгүй юу гэхэд маргааш өглөө ганцаараа айлд очиж мал төхөөрөн. Xyтгаа ирэлчхээд унтана та хэд унтаж бай гэж гэнэ.

Гэрийнхэн унтсан хойгуур өнөөх шөнөжин ирэлсэн xyтгаараа ээжсээсээ эхлүүлээд бүгдийнхэн хоолойг хэрчиж хаячихаад гараад явчихаж. Гэрийнхнийгээ бүгдийг нь хөнөөж хаячихаад давхисаар нэг айлд очиж /Тэр айл нь манай ангийн охиных/.

Цус нөж болсон амьтан гэрийн үүдээр орж ирэхэд юу болов зүгээр үү гэж гэрийнхэн уулга алдан асуухад, сая айлд мал төхөөрөөд гээд манай ангийн охиныг сэрээгээд ахын дүү ахынхаа гутал хутгыг угаагаад өгөөч гэхэд нь манай ангийн охин угааж өгөөд та одоо хаачих гэж байгаа юм гэхэд сум орно.

Айл нэг хонь өгсөн тэрнийг борлуулна гээд яваад өгч. Маргааш өглөө болж эртлэн босож малаа саадаг ээж дүү нарыг нь босоогүй байхыг харсан гэрийн эзэгтэй гайхаад эд нар одоо бүгд унтаж байгаа юм байхдаа гээд гайхаад ганцаараа үнээгээ саагаад орж ирээд нөхөртөө хэлээд гэрт нь очтол гэрийнхэн хаяагаар цус урсаж байж.

Хаалга нээгээд хартал аймшигтай дүр зураг. Бушуухан сумын цагдаа ддуудаж Улаанбаатар хотоос бие бүрэлдэхүүн ирж алуурчинг хайж Цагаан хоолойгоор онц ноцтой хэрэг гарсан эзэн нь олдоогүй байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж сум орон даяар нэг түгшүүр зарлаж байв.

Алуурчин гэрийнхээ бүх гишүүнийг алах зорилогтой байсан. Гэхдээ яг доод талынхан дүү тэр шөнө байгаагүй. Айлд ажлаа хийж дуусгаад өглөө хөлсөө аваад очно гэхэд ах нь уурлаж заавал гэртээ ирж хоно гэж хэлсэн ч дүү нь ахынхаа үгэнд оролгүй тэр шөнө айлд хонож амьд гарсан.

Хоёр хоногийн дараа хэрэгтэн баригдаж цаазлуулах ял авсан.

Цагдаа асууж ээжийнхээ хоолойг хэрчихэд чамд юм бодогдоогүй юу гэхэд
Үгүй надад юу ч бодогдоогүй. Харин хамгийн бага дүүгийнхээ хоолойг хэрчихэд эвгүй санагдсан. Гэхдээ ийм амьдралтай хүн цаашдаа амьд байгаад яах юм гэж бодоод хэрчихсэн хэмээн мэдүүлж байж.

Энэ талаар нутгийн хүмүүс хоёр ч таамаг дэвшүүлдэг.
Нэг- Хэтэрхий ядуу байсан бас ажилгүй арчаагүй байсан болохоор гэрийнхээ уньнаас авч түлсээр байгаад гэр нь овоохой шиг болчихсон. Тиймээс ийм арчаагүй амьдарч байснаас удмаараа үхсэн дээр гэж ийм хэрэг хийсэн байх.

Хоёр-Эмэгтэй дүү нар ээж нь гээд бүгд замбараагүй байсан. Нэг эрэгтэй орж ирээд ээжтэй нь унтаад дараа нь охин дүү нартай нь унтачихаад гараад явдаг байсан. Эцэггүй олон хүүхэдтэй ийм болохоор гэрийнхнээсээ ичээд ийм хэрэг хийсэн.

Тэр үедээ л шуугиулж байсан харгис хэрцгий хэрэг. Би одоогоос хэдэн жилийн өмнө Дорнодод явжбайхдаа яг тэр айлын гэрийн буйрны хажуугаар гарахад нутгийн хүмүүс ярьж байхыг сонссон зүйлээ бичлээ…

Leave a Reply

Your email address will not be published.