Аaвaa намайг хүүхэд зoдcoн гэхэд “Аpчaaгүй мyy г.өл.өг oчooд шyyд aлaaч гэж хэлсэн” тэгээд л тэр хүүхдийг явж очоод xөнөөчиxcөн

Намайг Б гэдэг. Хүүхдийн хорих ангиас суллагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Би алдахыг хүсээгүй. Их томоотой хичээлээ хийгээд л ангийнхаа онц сурлагатай хүүхэд байсан. Намайг тавдугаар ангид байхад ээж нэг ахыг дагаад аав бид хоёрыг хаяад явсан.

Хаяж явахаасаа өмнө намайг удахгүй дүүтэй болно гэж хэлдэг байсан ч хамгийн сүүлд аавд минь хэлсэн үг нь энэ чиний хүүхэд биш гэж хэлээд өндөр том биетэй ахтай хамт яваад өгсөн. Тэр өдрөөс хойш аав бид хоёр хэцүүхэн хоног өдрүүдийг туулсан.

Архи огт амсдаггүй байсан аав маань нүдэн дээр архичин болж гэрт байгаа зарж болох бүх л юмыг зарж байсан. Тэгж явахдаа нэг эгчтэй танилцаж нөгөө эгч нь ч удалгүй манайд хамаг юмаа аваад нүүгээд ирсэн. Надаас хоёр насаар дүү охиноо дагуулж ирсэн.

Аль болох сайн хандахыг хичээдэг байсан ч тэр эгч намайг үргэлж гоочилж аавд ховлож загнуулж бүүр сүүлдээ зодуулдаг болсон. Тэр эгчийг ирснээс хойш аав архи уухаа больж харин надад хандах хандлага нь маш аймшигтай болж эхэлсэн.

Тэр эгчийн охинд амттай юм авчирч өгдөг хэрнэ намайг үгэнд ордоггүй гэж нэг ч удаа амттан өгөөгүй. Анийн шилдэг сурагч байсан би ганцхан жилийн дотор хамгийн муу сурлагатан болчихсон. Хичээлдээ явахаас ч тэр гэртээ харихаас ч тэр залхаж өдөржин тэнэж яваад ирдэг байсан.

Нэг өдөр тэгж тэнүүчилж явахдаа гудамжны хэдэн хүүхдүүдэд дээрэлхүүлж зодуулсан. Тэр үед толгой хагарч нүүрээр дүүрэн цус урсчихсан амьтан гэртээ ороод ааваа намайг хүүхдүүд зодсон гэхэд “Арчаагүй муу гөлөг очоод шууд алаач гэж хэлсэн”.

Тэр үед аавынхаа үгэнд орж тэр хүүхдүүд дээр очоогүй байсан бол би “Хүүхдийн Хорих Анги”-руу ачигдахгүй байсан. Аавын хэлсэн зөв би тэднийг дийлэх л ёстой гэж бодсон.

Хамгийн гол нь ямар ч хамаагүй аргаар гэж бодоод гартаа барьсан төмөр тоосгоор хамгийн наад талд нь зогсож байсан хүүг хэд хэд цохиод авсан. Тэгээд л тэр хүүхэд газарт уначихсан. Ингээд л хэрэгт орж аав нөгөө хүүхэнтэйгээ ирчихсэн хоёр шүүх хурал дээр сууж байсан.

Ааваасаа айгаад нүд рүү нь эгцэлж харж чадахгүй байлаа. Шүүх хурал дуусаж ял аваад гарч явахдаа би тэр эгчийг харсан. ГАдаад уруу хүн гаргаж өгч байгаа мэт их л баясгалантай байсан даа.

Намайг шоронд байх хугацаанд аав минь нэг ч удаа эргэж ирээгүй. Бүх баярыг тэсэн ядна хүлээж өнөөдөр л ирэх байх гэсээр 2021он болсон.

Тэр үед Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдах сургаар маш олон хүүхдүүд баярлаж илүү их ажиллаж хүмүүжүүлэгчийн үгэнд сайн орсон. Азаар би тэр өршөөлд хамрагдсан. 13 хүүхэд байснаас 6 өршөөлийн хуулиар гарч 7 хүүхэд уйлсаар үлдсэн. Үнэндээ хүмүүжүүлэх байрнаас гарахдаа хаашаа очихоо мэдэхгүй байсан.

Энэ олон жилийн хугацаанд нэг ч эргэж ирээгүй аав дээрээ очих уу эсвэл ээжийнхээ өвөө эмээ дээр очих уу гол нь амьд байгаа болов уу гэсээр шоронгоос гарахад хэцүү бэрх байлаа.

Хотын хөгжил намайг алмайруулж хаа хүрэхээ мэдэхгүй би гурван хоног өвөөгийнхөө гэрийг хайж явсан. Арай хийж олоход өвөө минь өөд болчихсон эмээ бас хаяад явсан ээж хоёр хамт байж таарсан.

Намайг хараад өрөвдсөн ээжийгээ түлхэж эмээдээ тэврүүлээд зөндөө уйлсан. Яагаад намайг эргэж ирээгүй юм бэ гэж асуухад уучлаарай гэж хэлсэн. Зүгээр л уучлаарай гэсэн. Тэндээс гараад аавынхаа гэрт очлоо. Бас л их хайсан.

Очоод ороогүй ээ. Зүгээр л гаднаас нь харсан надгүйгээр их жаргалтай харагдсан. Ээж маань их л гэмшиж байгаа бололтой байна байна эмээгийнд ирж хоол хийж шинэ хувцас хунар авчирч өгнө.

Гэхдээ би одоо болтол ээжтэйгээ нэг ч үг дугараагүй. Зүгээр л гомдоод. Аав бид хоёрыг хаяж яваагүй байсан бол амьдрал маань одоо ийм байхгүй байх байсан. Хайртай гээд дагаад явсан залуудаа хаягдаж нэг охинтойгоо өдий болтол ганцаараа амьдарсан байсан.

Чиний хүүхэд биш гэж хэлээд явсан дүү маань аавыг өвчсөн мэт адилхан охин байсан. Буцаж ирэх зориг байгаагүй болоод л ингэж амьдарч байгаа байх.

Ээж аав нь зөв амьдрахгүй л бол хүүхдүүд л хохироод үлддэг. Тэр үед аав надад тэгж хэлээгүй байсан бол би инээж хөөрч баясах энэ насандаа торны цаана хүнд хүчир ажил хийж ямар ч биегүй болж гарч ирэхгүй л байсан байх.

Нар үзэхгүй чийг даасан өрөөнд олон жил амьдарснаас болж бөөр цөс элэг гээд бүгд өвчилсөн. Ийм байдлыг үр хүүхдэдээ битгий үзүүлээсэй.

Бүх зүйл надаар сургамж болоод дуусаасай. Бусдад жоохон ч гэсэн ухаарал хайрлах болов уу гэж өөрийн амьдралаа бичлээ. Авахыг нь авч хаяхыг нь хаяарай….

ЭЗЭНГҮЙ ҮЕД НУТГИЙН ХАРЧУУЛ ЭЭЖ ОХИН ДҮҮ НАРЫГ НЬ ЭЛЭГ БАРЬЖ ХАГАСААГАА ГАРГАЖ БАЙГААГ МЭДЭЭД…

2003 онд Дорнод аймагт болсон аймшигт хэрэг. Найман хүүхэдтэй нэлээн ядруу айл байж. Зундаа олон малтай айл бараадаж хонь малыг нь маллаж, ойр зуурын ажил хийж амь залгуулдаг байж.

Хамгийн том нь хүү, доод дүү нар нь охин байжээ. Ээж нь нөхөргүй өрх толгойлсон эмэгтэй. Том хүү нь тусархаг зангаараа нутаг усандаа нэр хүндтэй нэгэн.

Нэг орой том хүү нь орж ирээд хутгаа ирлээд суугаад байж гэнэ. Ээж нь миний хүү орой болсон байна унтаж амрахгүй юу гэхэд маргааш өглөө ганцаараа айлд очиж мал төхөөрөн. Xyтгаа ирэлчхээд унтана та хэд унтаж бай гэж гэнэ.

Гэрийнхэн унтсан хойгуур өнөөх шөнөжин ирэлсэн xyтгаараа ээжсээсээ эхлүүлээд бүгдийнхэн хоолойг хэрчиж хаячихаад гараад явчихаж. Гэрийнхнийгээ бүгдийг нь хөнөөж хаячихаад давхисаар нэг айлд очиж /Тэр айл нь манай ангийн охиных/.

Цус нөж болсон амьтан гэрийн үүдээр орж ирэхэд юу болов зүгээр үү гэж гэрийнхэн уулга алдан асуухад, сая айлд мал төхөөрөөд гээд манай ангийн охиныг сэрээгээд ахын дүү ахынхаа гутал хутгыг угаагаад өгөөч гэхэд нь манай ангийн охин угааж өгөөд та одоо хаачих гэж байгаа юм гэхэд сум орно.

Айл нэг хонь өгсөн тэрнийг борлуулна гээд яваад өгч. Маргааш өглөө болж эртлэн босож малаа саадаг ээж дүү нарыг нь босоогүй байхыг харсан гэрийн эзэгтэй гайхаад эд нар одоо бүгд унтаж байгаа юм байхдаа гээд гайхаад ганцаараа үнээгээ саагаад орж ирээд нөхөртөө хэлээд гэрт нь очтол гэрийнхэн хаяагаар цус урсаж байж.

Хаалга нээгээд хартал аймшигтай дүр зураг. Бушуухан сумын цагдаа ддуудаж Улаанбаатар хотоос бие бүрэлдэхүүн ирж алуурчинг хайж Цагаан хоолойгоор онц ноцтой хэрэг гарсан эзэн нь олдоогүй байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж сум орон даяар нэг түгшүүр зарлаж байв.

Алуурчин гэрийнхээ бүх гишүүнийг алах зорилогтой байсан. Гэхдээ яг доод талынхан дүү тэр шөнө байгаагүй. Айлд ажлаа хийж дуусгаад өглөө хөлсөө аваад очно гэхэд ах нь уурлаж заавал гэртээ ирж хоно гэж хэлсэн ч дүү нь ахынхаа үгэнд оролгүй тэр шөнө айлд хонож амьд гарсан.

Хоёр хоногийн дараа хэрэгтэн баригдаж цаазлуулах ял авсан.

Цагдаа асууж ээжийнхээ хоолойг хэрчихэд чамд юм бодогдоогүй юу гэхэд
Үгүй надад юу ч бодогдоогүй. Харин хамгийн бага дүүгийнхээ хоолойг хэрчихэд эвгүй санагдсан. Гэхдээ ийм амьдралтай хүн цаашдаа амьд байгаад яах юм гэж бодоод хэрчихсэн хэмээн мэдүүлж байж.

Энэ талаар нутгийн хүмүүс хоёр ч таамаг дэвшүүлдэг.
Нэг- Хэтэрхий ядуу байсан бас ажилгүй арчаагүй байсан болохоор гэрийнхээ уньнаас авч түлсээр байгаад гэр нь овоохой шиг болчихсон. Тиймээс ийм арчаагүй амьдарч байснаас удмаараа үхсэн дээр гэж ийм хэрэг хийсэн байх.

Хоёр-Эмэгтэй дүү нар ээж нь гээд бүгд замбараагүй байсан. Нэг эрэгтэй орж ирээд ээжтэй нь унтаад дараа нь охин дүү нартай нь унтачихаад гараад явдаг байсан. Эцэггүй олон хүүхэдтэй ийм болохоор гэрийнхнээсээ ичээд ийм хэрэг хийсэн.

Тэр үедээ л шуугиулж байсан харгис хэрцгий хэрэг. Би одоогоос хэдэн жилийн өмнө Дорнодод явжбайхдаа яг тэр айлын гэрийн буйрны хажуугаар гарахад нутгийн хүмүүс ярьж байхыг сонссон зүйлээ бичлээ…

Leave a Reply

Your email address will not be published.