Энэ асгасан угаадас нь дээр ээж минь бурхны орон руу одсон…Маш харамсалтай

2013 оны дүн өвөл. Манайх Хайластын эцэст амьдардаг байлаа. Тухайн үед ээж аав хоёр минь ажиллаа хийж амьдрал минь баян цатгалан биш ч гэсэн бооод л байдаг байсан. Өглөө эрт ээж аав хоёр гараад явчихан.

Харин би дүү нараа босгож хичээл сургуульдаа явна. Энгийн хэрнэ үнэхээр аз жаргалтай мөчүүд тэнд л үлдэж дээ. Нэг өглөө аав ажил ньамарсан гээд ээж минь үүр шөнийн заагаар эртлэн босож ажилдаа гарсан.

миний хүүхдүүд хичээлээсээ хоцров босоорой гэж хэлээд сүүлчийн удаа бидэнд хэлээд явсан. Гэтэл ээж минь гэрээсээ холгүй гудам эргээд айлын хөлдсөн угаадас нь дээр тархиараа хүчтэй унаж газар дээрээ өнгөрсөн.

Ээжийг бурхан болсоноос хойш гэрт хичнээн гал түлсэн ч нэг л хүйтэнуйтгар гуниг манай гэрийг бүрхсэн. Аав минь ээжийг өнгөрснөөс хойш сэтгэлээр их унасан.

Би тэр өдөр хамт явсан бол ээжийг чинь сугадаад явж байхгүй юу гэж хэлээд их лгашуудсан. Гэхдээ биднийг орхиж, бор дарсанд толгой мэдүүлээгүй. Харин ч ээжид амалснаараа бүх хүүхдээ их сургуульд оруулж хоёр ч хүүхдээ гадаадад гаргачихсан мундаг аав.

Харин би тэр угаацаа ил асгасан айлд үнэхээр их гомдож явдаг. Тэрийг тэнд асагаагүй байсан бол ээж минь өнөөдөр амьд сэрүүн инээгээд л явж байх байсан.

Гэтэл хүний урманд ганц уучлал ч гуйгаагүй. Би бодохдоо Монголчууд их хувиа хичээсэн бохир заваан хүмүүс гэж боддог. Өөрийнхөн хашаа цэвэрхэн байвал гадаа гудамж нь хэнд ч хамаагүй.

Өөрийнхөн хүүхэд сайн явж байвал бусад нь хамаагүй. Өөрөө л их мөнгө олж байвал эх орон хамаагүй. Ийм л хувиа хичээсэн зан хүн бүрт байгаа. Тийм болохоор л өнөөдрийн энэ Монголыг бид өөрсдөө бүтээсэн….

Leave a Reply

Your email address will not be published.